АНУ олон улсын худалдаа, санхүүгийн дэг журмыг эвдэж байна
2023-03-08 15:27:31
Share
Share this with Close
youtube WeChat

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналт, Стэнфордын Их Сургуулийн Бизнесийн дээд сургуулийн хүндэт захирал Майкл Спенсер саяхан Хятадын Төв Радио Телевизийн (CGTN) сэтгүүлчид ярилцлага өглөө. Тэрбээр, АНУ улс төрийн зорилгоор бусад орны эсрэг эдийн засгийн  хориг арга хэмжээ авах нь улам ихсэж байна. Ингэж хориг арга хэмжээ  авах нь зөвхөн олон улсын худалдаа болон санхүүгийн дэг журмыг л алдагдуулах болно гэжээ.

Цааш нь Майкл Спенсер өгүүлэхдээ: "Эдийн засгийн хоригоор дамжуулан  эдийн засгийн бус зорилгодоо хүрч байна. Ийм үйлдэл даамжирсаар байгааг бид харж байна. Дэлхийн олон улс, тэр дундаа европчууд  энэ замаар явахыг үнэхээр хүсч байна уу гэвэл үгүй гэж хариулна. Эдийн засгийн хориг арга хэмжээ нь эцсийн дүндээ  олон улсын худалдаа, олон улсын санхүүгийн тогтолцооны уялдаа холбоо, нэгдмэл байдалд туйлын сөрөг нөлөө үзүүлж байна" гэжээ.

Хориг арга хэмжээг энгийн зүйл мэтээр хүлээж авах ёсгүй. Ямар онцгой нөхцөл байдалд хориг тавих талаар олон улсын хамтын нийгэмлэг нийтлэг ойлголтод хүрч, түүнийг урвуулан ашиглахаас  сэргийлэх хэрэгтэй гэж Майкл Спенсер хэлжээ.