ХАА бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэрээг сунгахыг уриалав
2023-03-09 09:50:51
Share
Share this with Close
youtube WeChat

8-ны өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерриш Украины нийслэл Киевт хүрэлцэн очиж, тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийж, Хар Тэнгисийн боомтоор ХАА-н бүтээгдэхүүн тээвэрлэх гэрээг сунгахыг хоёр талд уриалжээ. Гэрээ энэ гуравдугаар сарын 18-нд дуусгавар болох юм.

ТАСС агентлаг Туркийн ГХЯ-ны мэдээллээс эшлэхдээ, "Хар Тэнгисийн боомтоор ХАА-н бүтээгдэхүүн тээвэрлэх гэрээг сунгах бөгөөд ОХУ зэрэг талуудын шаардлагыг хангахын төлөө Турк хичээн ажиллаж байгаа" гэжээ. " Оросын тариаланчид болон химийн бордоо үйлдвэрлэгчдийн ашиг сонирхлыг бодолцох ёстой.  ХАА-н бүтээгдэхүүн, химийн бордоог дэлхийн зах зээлд экспортлоход  саад болохгүй нөхцөлд  уг гэрээг үргэлжлүүлнэ" гэж Оросын талаас өмнө нь мэдэгдэж байсан юм.