Атгасан гар шиг, анар жимс шиг нөхөрлөлд хайртай
2023-03-09 14:42:46
Share
Share this with Close
youtube WeChat

Сайн байна уу, найз нар минь хэмээн яралзтал инээн биднийг нэн найрсгаар угтсан Маймайт Имин нөхөр маань шууд л анар жимсээр дайлж “Энэ бол аз жаргал, эв нэгдлийн бэлгэдэл шүү” гэв. Шиньжяны Хэтянь бүсийн Чира сяний Башүзэм тосгоны ардын төлөөлөгч билээ, тэр.

2017 оны хоёр чуулганы үеэр Ши дарга Шиньжяны төлөөлөгчидтэй засгийн газрын ажлын тайланг хэлэлцэх үеэр Маймайт Имин ардын амьдралыг хөнгөвчлөх төрийн бодлогын орон нутаг дахь хэрэгжилтийг Ши даргад танилцуулж дуусаад, “Танд Курбан авгын гэр бүлийн хүмүүсийн талархлыг дамжуулах гэсэн юм. Тэд надаар танд хэдэн зураг өгчилгөсөн. Мөн таны захиас ёсоор үндэстнийхээ эв нэгдлийг анар жимс лугаа санан хамгаалах болно гэж үг дайлгасан” гэжээ.

Ши дарга зургуудыг үзээд “Үнэхээр ам бүл олуул болжээ, сайхан харагдаж байна” гэжээ. Түүний хэлсэн үндэстний эв нэгдлийг амьтайгаа адил нандигнаж, анар жимсний үр мэт нягт барилдлагатай байх хэрэгтэй гэснийг Маймайт Имин хэзээд санаж явдаг аж.

Нутагтаа буцаж ирээд Маймайт Имин айл болгоноор орж, Ши дарга Шиньжяны хөгжлийг чухалчилж, ард олны амьдралд анхаарал хандуулж байдгийг уламжлан дуулгасан байна. Тэрээр сургуулиудаар явж хүүхдүүдэд анар жимсний утга учрыг тайлбарлаж, ард олны маргааныг зохицуулах “Анар” студи ажиллуулж, хүмүүсийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэн, зөрчил маргааныг тасалж өгч байжээ. Хэдэн жил өнгөрөхөд иргэдийн харилцаа эерэг зохицонгуй болж, тосгоны ажил урагшлан өөдлөв.

Үндэстний эв нэгдэл бол хөгжлийн үндэс мөн гэж Ши дарга олон удаа учирласан. Амар амгалан эв нэгтэй байвал ажил амьдрал хэвийн тогтуун байх болно. Бид бүхэн хүчээ нэгтгэн хамтран ажиллаж, анар жимс шиг нэгэн гэрт нэгдэн жаргах нь хамгийн зөв сонголт гэдгийг тэрээр иргэдэд үргэлж сануулж байдаг.

Анарын мод тарих улиралд хүмүүс зав чөлөөгүй ажилладаг. Тав, зургадугаар сараас жимсэлж, анарын хамгийн сайхан үзэмж бүрдэнэ.

Хэтянь-Ручян чиглэлд төмөр зам нэвтэрснээр олон талаас бизнес эрхлэгчид манай нутагт ирж, газар газрын найз нар бидний тарьсан анар жимснээс амтлах болно.