Хоёрдугаар сард CPI 1%-иар өсөв
2023-03-09 19:44:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сард Хятадын үндэсний хэрэглээний үнийн индекс (CPI) өнгөрсөн оны мөн үеэс 1%-иар өсөж, өмнөх сарынхаас 1.1 нэгжээр удааширсан үзүүлэлттэй байгааг Үндэсний статистикийн газар өнөөдөр \3-р сарын 9-н\ нийтэлжээ.

“Хоёрдугаар сард, цагаан сарын баярын дараа хэрэглэгчдийн эрэлт буурч, зах зээлийн нийлүүлэлт хангалттай байсан зэрэг хүчин зүйлийн улмаас оршин суугчдын өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сараас нэлээд буурсан буюу өнгөрсөн оны мөн үеийн өсөлтийн хурднаас удааширсан" хэмээн Үндэсний статистикийн газрын Хотжилтын ажил хариуцсан ахлах статистикч Дүн Лижюань хэлэв.

Статистик мэдээнээс үзэхэд, 2-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 2.6%-иар өссөн бол өсөлтийн хурд нь өмнөх сарынхаас 3.6 нэгжээр удааширчээ. Хүнсний бүтээгдэхүүнээс төмс, жимс жимсгэнэ, өндөг, махны төрлийн бүтээгдэхүүний үнэ тус тус 14.4%, 8.5%, 7.9% , 6.4%-иар өссөн бол өсөлтийн хурд нь өмнөх сараас нэлээд буурсан байна. Мөн гахайн махны үнэ 3.9 хувиар өсөж, өсөлтийн хурд нь 7.9 нэгжээр багасжээ.

Мөн сард хүнсний бус барааны үнэ өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өсч, өсөлтийн хурд нь өмнөх сараас 0.6 нэгжээр багассан байна. Мөн хүнсний бус бараанд, үйлчилгээний үнэ 0.6 хувиар өсч, өсөлтийн хурд нь өмнөх сараас 0.4 нэгж буурсан бол эрчим хүчний үнэ 0.6 хувиар өсч, өсөлтийн хурд нь өмнөх сараас 2.4 нэгжээр удааширсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн хоёрдугаар сард аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл хурдтай сэргэж, зах зээлийн эрэлт хэрэгцээ сайжирсан байна.