"MSC Tessa" супер хөлгийг ашиглалтад оруулав
2023-03-09 15:50:34
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /3 саын 9-нд/  "MSC Tessa"”хэмээх дэлхийн хамгийн том чингэлэг бүхий супер хөлөг онгоцыг Хятадын Хөлөг онгоцны корпорацын Хү Дүн Жүн Хуа үйлдвэр бие даан бүтээж, ашиглалтад орууллаа.  Хятад улс ийнхүү чингэлэгт хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбарт шинэ амжилт гаргалаа. Энэхүү супер хөлгийн тавцан хөлбөмбөгийн дөрвөн талбайтай тэнцэх бөгөөд 240  мянга гаруй тонн даацтай юм.  

Хү Дүн Жүн Хуа үйлдвэрийн бизнесийн зориулалттай хөлөг онгоцны  зураг төлөвлөгөөний газрын инженер Гү Лижюнь "Бидний бүтээсэн хөлгийн хорт хийн ялгарал нь энгийн түвшнээс 3-4 хувь бага юм.  Энэ нь жилдээ 6000 тонн хорт хий багасгах боломжтой.  Ийм супер хөлөг онгоц дөрвийг үйлдвэрлэх бөгөөд хоёрыг нь энэ сард ашиглалтад өгнө.  Дөрөвдүгээр сарын сүүлчээр нэгийг,  зургаадугаар сарын сүүлчээр үлдсэн нэгийг хүлээлгэж өгнө. " гэжээ.