Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд илүү тустай ажил хийхийг хүсэв
2023-03-09 18:15:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр \3-р сарын 9-н\ болсон хэвлэлийн бага хурлын үеэр, Америк, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааны талаарх сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Тэрээр хэлэхдээ, “Америк, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааны талаар Хятад улс олон удаа хатуу байр сууриа илэрхийлсээр ирсэн. Гурван орны хамтын ажиллагаа нь цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх ноцтой эрсдэлийг бий болгож, олон улсын цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх системд сөрөг нөлөө учруулж, цэрэг армийн өрсөлдөөнийг өөгшүүлээд зогсохгүй Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Энэ нь бүс нутгийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгт ихээхэн эргэлзээ төрүүлж, тэдний эсэргүүцэлтэй тулгарч байна. Иймээс хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээ орхиж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд илүү тустай ажил хийхийг Америк, Их Британи, Австрали гурван орноос шаардаж байна”гэжээ