Гуравдугаар сарын 8-нд гаргасан Хятадын Үндэсний шуудангийн тоо баримтаас үзвэл, он гарснаас хойших буухиа илгээмжийн тоо 20 тэрбум 90 сая болжээ. Тус газар мэдэгдэхдээ, "2023 оны эхний 39 хоногт 10 тэрбум буухиа шуудан илгээсэн бол, түүний дараах 28 хоногт нэмж 10 тэрбум буухиа шуудан илгээжээ. Энэ нь тус салбарын сэргэлтийг илэрхийлж байна" гэв.
Одоо өдөрт 100 сая гаруй
илгээмж хөдөө орон нутгийг зорьж, мөн үүний зэрэгцээ ХАА-ын олон сая
бүтээгдэхүүн хот газар саадгүй ирж байна. Орон нутагт шуудангийн ложистик
систем байгуулж, буухиа илгээмж хурдтай нэвтрэх хэрээр хөдөө орон нутгийн хэрэглээний түвшинг
дээшлүүлж, эдийн засгийн эргэлтийг сайжруулан, хот хөдөөгийн бараа
бүтээгдэхүүний солилцоог улам нэмэгдүүлж байна.