Фаисал Мекдад: Сирид тавьсан хориг бол эдийн засгийн терроризм юм
2023-03-10 09:47:40
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны Гадаад харилцааны сайд Амир Абдуллахян тухайн бүс нутгийн цагаар гуравдугаар сарын 9-нд Сирид айлчилж, Сирийн Гадаад харилцааны сайд Фаисал Мекдадтай хэлэлцээ хийж, дараа нь хоёр тал хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэжээ.

Турк Сирийн хил орчимд хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан Иран улс Сирийн засгийн газар хийгээд ард түмэнтэй хамт байж зовлонг нь хуваалцаж байгаагаа Амир Абдуллахян илэрхийлээд, Сири улс газар хөдлөлтийн гамшгийн нөлөөг даван туулахад цаашид ч дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэжээ. Түүнчлэн бүс нутаг хийгээд олон улс дахь Сирийн эерэг байр суурийг Иран сайшааж байгаа бөгөөд Сири улс бүс нутгийн дотоод дахь чухал үүргээ сэргээхийг дэмжинэ гэж Амир Абдуллахян хэлжээ.

Сирийн Гадаад харилцааны сайд Фаисал Мекдад хэлэхдээ, "Нэг талыг барьсан хууль бус хоригийн улмаас үүссэн хүндрэлтэй Сири улс тэмцсээр ирэв. Эдгээр хориг нь газар хөдлөлтийн гамшгийг бууруулахад Сири улсад ноцтой саад бэрхшээл учруулсан. Эдийн засгийн эдгээр хориг нь нэг төрлийн гэмт хэрэг бөгөөд хүмүүнлэгийн хийгээд ёсзүйн хувьд хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл юм. Хориг нь гамшигт өртсөн Сирийн ард түмнийг хоол хүнс, эм бэлдмэлээр хангагдах боломжийг ч олгохгүй байна. Өрнөдийн зарим орнуудаас Сири, Орос, Иранд тавьсан хориг нь хүмүүнлэгийн үзлээс няцсан эдийн засгийн терроризм" гэж Фаисал Мекдад хэлжээ.


\Уртнасан\