Ким Жон Ун Ши Жиньпинд баяр хүргэв
2023-03-10 19:45:06
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 10-нд, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун БНХАУ-ын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, төрийн тэргүүн Ши Жиньпинд баярын цахилгаан илгээж, БНХАУ-ын даргаар сонгогдсонд халуун баяр хүргэлээ.

Ким Жон Ун баярын цахилгаандаа, “Эрхэм нөхөр та БНХАУ-ын даргын өндөр дээд албыг ахин хаших болж байгаа нь Хятадын нам, засгийн газар, ард түмэн танд үзүүлж буй өндөр итгэл, дэмжлэгийг харуулж байна. Хятадын 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган амжилттай болж, Хятадын онцлогтой социализмын шинэ эриний үйл хэрэгт хүчтэй түлхэц өгсөн юм. ХКН, засгийн газар, Хятадын ард түмэн таны эргэн тойронд эв нэгдэлтэй байж, орчин үеийн социалист улс орны бүтээн байгуулалтад асар их амжилт гаргасанд сэтгэл өндөр байна.   Ерөнхий нарийн бичгийн дарга таны болон ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн намынхаа 20 дугаар их хурлын шийдвэрийг хэрэгжүүлж шинэ амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. БНАСАУ, БНХАУ-ын уламжлалт найрсаг хамтын ажиллагаа, харилцаа холбоо,  хоёр нам, ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, шинэ эриний шаардлагын дагуу үргэлжлэн гүнзгийрч, хөгжинө гэдэгт итгэлтэй байна”гэж дурджээ.