Хөгжил буурай орнуудад тусламж үзүүлнэ
2023-03-10 16:12:34
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 10-нд Катарын ГХЯ , "Энэ сарын 5-9-ний өдрүүдэд Катарын нийслэл Доха хотод хөгжил буурай орнуудын тухай НҮБ-ын тавдугаар бага хурал  боллоо. Улс орнуудын засгийн газар, олон улсын байгууллага, засгийн газрын бус байгууллагууд багтдаг Олон улсын хамтын нийгэмлэг буурай хөгжилтэй 46 орны тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхэд туслах зорилгоор  1.4 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр амласан" гэж мэдэгдлээ.

Катарын тал мэдэгдэхдээ, тусламжийг хандив, хөрөнгө оруулалт, зээл, төсөл хэрэгжүүлэх, техникийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэлбэрээр олгох юм.  Катарын засгийн газар 60 сая ам.долларын хандив өгөхөө амласан байна. НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага  10 сая еврогоор буурай хөгжилтэй  орнуудын Аялал жуулчлалын сан байгуулахаа зарласан гэжээ.

Хөгжил буурай орон гэдэг нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, бусад олон зүйлээр НҮБ-аас баталсан үзүүлэлтээс доогуур орнуудыг хэлдэг. 2023 оны гуравдугаар сард НҮБ-аас  46 улсыг хөгжил буурай дорой орон гэсэн ангилалд багтаасны 33 улс нь Африк тивийнх байгаа аж.