Хариуцлагатай хандах ёстой
2023-03-10 20:31:06
Share
Share this with Close
youtube WeChat

“Фүкүшимагийн цөмийн бохирдолтой усыг зайлуулах нь зөвхөн Японы асуудал биш, далай тэнгисийн экологийн тэнцвэрт байдал, олон улс орны ард иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал юм. Хөрш орнууд, сонирхогч талууд болон олон улсын холбогдох байгууллагатай зөвлөлдөж, тохиролцоонд хүрэхээс наана, цөмийн бохирдолтой усыг далай руу цутгахгүй байхыг Хятадын тал шаардаж байна” гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 10-ны өдөр хэллээ.
Хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүлч “Саяхан Сөүлийн үндэсний их сургуулийн Цөмийн инженерийн тэнхимийн профессор Шү Жунли телевизэд өгсөн ярилцлагадаа “Фүкүшимад 1.35 сая тонн цөмийн бохирдолтой ус байна. Үүнийг бүрэн цэвэршүүлэх боломжгүй. 200 мянган квадрат метр талбай бүхий хиймэл нуур ухах нь ойрын 50 жилд цөмийн бохирдолтой ус асгах Японы хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Энэ нь ердөө 25 сая ам.долларын өртөгтэй, хамгийн хямд  цэвэрлэх арга юм. Номхон далай бол дэлхийн өмч, Японы тал илүү сайн шийдэх төсөл гаргалгүй бохирдсон усыг далай руу зайлуулахыг санаархах нь далай тэнгист ноцтой заналхийлэл болоод зогсохгүй Номхон далай дахин хэзээ ч амар амгалан байж чадахгүй” гэж хэлсэн. Үүнийг Хятадын тал юу гэж үнэлж байна вэ? гэж асуужээ. Энэ асуултад Мао Нин хариулахдаа, “Олон улсын хуулийн дагуу Япон улс байгаль орчны бохирдлоос зайлуулах арга хэмжээ авч, эрсдэлийг хамгийн бага хэмжээнд хүртэл багасгах үүрэгтэй” гэжээ.