БНХАУ-ын даргаар сонгогдсон Ши Жиньпинд баяр хүргэв
2023-03-10 19:30:46
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 3-р сарын 10-нд БНХАУ-ын даргаар сонгогдсон Ши Жиньпинд баярын цахилгаан илгээж, баяр хүргэв.

Путин хэлэхдээ, “Таныг БНХАУ-ын даргаар улиран сонгогдсонд халуун баяр хүргэе. БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас гаргасан энэхүү шийдвэр нь та төрийн тэргүүний хувьд өндөр нэр хүндтэй бөгөөд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах, олон улсын тавцанд Хятадын эрх ашгийг хамгаалах талаарх бодлого нь Хятадын ард түмний хүндэтгэл, дэмжлэг хүлээсэн гэдгийг харуулж байна. Орос, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань Оросын тал өндрөөр үнэлж байна. Бидний хамтын хүчин чармайлтаар Орос, Хятадын олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Бүс нутаг, олон улсын томоохон асуудлаар тантай нягт харилцаатай байж, зохицуулалтаа үргэлжлүүлэхэд миний бие бэлэн байна. Найрсаг Хятадын ард түмний үйлст та илүү их амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэжээ.