Беларусь ШХАБ-д элсэнэ
2023-03-10 09:46:40
Share
Share this with Close
youtube WeChat

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ сарын 9-ний өдөр “Беларусь улс энэ оны зургадугаар сараас өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэх асуудлаарх бичиг цаасны ажлаа дуусгана” гэж мэдэгдэв.

Александр Лукашенко хэлэхдээ, Беларусь одоогоор ажиглагч орны хувиар асуудалд хандаж байгаа хэдий ч тун удахгүй ШХАБ-ын жинхэнэ гишүүн болно. Энэ жил Энэтхэгт болох ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтаас өмнө тус байгууллагад элсэх болзлоо хангахаар төлөвлөж байна гэжээ.
Беларусь 2010 онд ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн орон, 2015 онд ажиглагч орон болсон бөгөөд 2022 оны долдугаар сард тус байгууллагад элсэх хүсэлтээ албан ёсоор өгсөн байна. Есдүгээр сард нь ШХАБ-ын тэргүүн нарын зөвлөлийн 22-р хуралдаанаар Беларусийг гишүүн орноор элсүүлэх бэлтгэл ажлын баримт бичигт гарын үсэг зурсан юм.