Саудын Араб болон Ираны хэлэлцээ өндөрлөв
2023-03-11 14:55:26
Share
Share this with Close
youtube WeChat

Саудын Араб, Иран 3 дугаар сарын 10-нд Бээжин хотноо хэлэлцээгээ өндөрлүүлсэн бол хаалтын арга хэмжээг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын зөвлөлийн Тамгын газрын дарга Ван И даргаж, Саудын Арабын Төрийн сайд бөгөөд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Муссад Бин Мохаммед Аль-Айбан, Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхин нар төлөөлөгчдөө ахлан оролцжээ. 

Саудын Араб, Иран түүхт чанартай алхам хийж, хоёр орны харилцааг сайжруулах тохиролцсонд Ван И баяр хүргэсэн бөгөөд Хятад улс хоёр орны найдвартай анд нөхдийн хувьд үргэлжлүүлэн бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

Тэрээр, Саудын Араб, Иран харилцаагаа сайжирсан нь Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой хөгжлийн замыг нээсэн төдийгүй мөн  улс орнууд хоорондох зөрчил, санал зөрөлдөөнийг яриа хэлцлийн арга замаар шийдвэрлэхийн үлгэр жишээ боллоо. Ойрх Дорнодын орнууд стратегийн бие даасан байдлаа тууштай баримтлахыг Хятад улс дэмжих бөгөөд  бүхий л зөрчил, санал зөрөлдөөнийг яриа хэлцлийн замаар шийдвэрлэхийг уриалж байна. Энэ нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад маш чухал ач холбогдолтой гэжээ.