Хятад, Саудын Араб, Иран хамтарсан мэдэгдэл нийтлэв
2023-03-11 14:49:07
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ, САВУ, ИБНИУ 3 дугаар сарын 11-д Бээжин хотноо хамтарсан мэдэгдэл нийтэлжээ. 

Мэдэгдэлд: Саудын Араб, Иран найрсаг хөршийн найрамдалт харилцааг идэвхтэй хөгжүүлэхийг дэмжиж ажиллах тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпний санаачилгаар Саудын Арабын төрийн сайд, Засгийн газрын гишүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мусаид бин Мохаммад аль-Бан, Ираны Үндэсний аюулгүйн байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхин нар тэргүүтэй хоёр орны төлөөлөгчид 3 дугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд Бээжинд хэлэлцээ хийлээ. Саудын Араб, Ираны тал Хятад улсын удирдагч, засгийн газраас энэхүү хэлэлцээг зохион байгуулж, нааштай үр дүнд хүргэхийн тулд хичээн ажилласанд талархал дэвшүүлж байна. Энэхүү хэлэлцээгээр Саудын Араб, Иран хоёр орон хэлэлцээрт тохиролцож, хоёр талт дипломат харилцаагаа сэргээж, хоёр сарын хугацаанд багтаан элчин төлөөлөгчийн газраа харилцан томилох болно. Түүнчлэн бүх хүчээ дайчлан олон улсын болон бүс нутгийн аюулгүйн байдал, энх тайвны төлөө хамтран ажиллах болно гэдгээ гурван тал албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.