Сайшаан дэмжиж байгаагаа улс орнууд мэдэгджээ
2023-03-11 14:52:01
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ, САХУ, ИБНИУ-ын төлөөлөгчид 3 дугаар сарын 10-нд Бээжин хотноо хамтарсан мэдэгдэл нийтэлж, Саудын Араб, Иран дипломат харилцаагаа сэргээж, хоёр сард багтаан харилцан элчин төлөөлөгчөө томилж, хоёр талт харилцаагаа цаашид эрчимжүүлэх тухай хэлэлцээрт тохиролцсон байна. 

Мөн өдөр Оман, Турк, Ливан, Ирак зэрэг орон мэдэгдэл нийтэлж, гурван талт хамтарсан мэдэгдлийг сайшаасан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж, Иран, Саудын Араб  дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцсонд талархаж, холбогдох хэлэлцээг идэвхтэй ахиулж ажилласан Хятад улсад талархал илэрхийлжээ.