Бразилын өмнөд нутгаар ган гачиг үргэлжилсээр...
2023-03-12 15:47:24
Share
Share this with Close
youtube WeChat

Бразилын өмнөд нутгаар ган гачиг үргэлжилсээр байна. Бразилын Иргэний хамгаалалтын үндэсний газраас тухайн нутгийн цагаар 11-нд нийтэлсэн тоо баримтын дагуу, 11-ний өдөр хүртэл тус орны Рио Гранде-ду-Сул мужийн 375 суурин ган гачгийн улмаас онц байдал зарлаад байна.

Өнөөгийн  байдлаар Бразилын холбооны засгийн газраас тус мужийн гамшигт хүнд нэрвэгдсэн 16 сууринд 3.5 сая реалийн санхүүжилт олгоод байна. Энэхүү мөнгийг гамшигт өртсөн иргэдийн ус хадгалах сав, усны машин худалдан авах, хоол хүнс, түлш зэрэг өдөр тутмын хэрэгцээт зүйлст ашиглах юм.