Дайны тухай өөр өөрийнхөөрөө мэдээлсээр...
2023-03-12 15:37:54
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яам орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн дотор Оросын арми Купянск, Донецк, Запорожье, Херсон зэрэг чиглэлд Украины зэвсэгт хүчин болон тоног төхөөрөмж рүү довтолж, их буу, радар, хуягт машин зэргийг олноор сөнөөсөн гэжээ. Мөн өдөр Оросын арми Украины армийн Их Британид үйлдвэрлэсэн "Шуурга" агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг дрон ашиглан устгаж буй дүрс бичлэгийг Оросын Батлан хамгаалах яам нийтэлжээ.

Тэгвэл Украины Зэвсэгт хүчний жанжин штаб орон нутгийн цагаар 11-ний өдөр мөн байлдааны тайлан нийтэлж, өнгөрсөн 24 цагийн дотор Украины арми Купянск, Конлиман, Бахмут чиглэлийн Оросын олон дайралтыг няцаасан. Украины арми Оросын цэргийн бие бүрэлдэхүүн болон цэргийн техникүүд төвлөрсөн газар, зэвсгийн агуулах, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэгт олон удаа цохилт өгсөн гэжээ. Түүнчлэн Бахмут дахь хамгаалалтаа үргэлжлүүлэн бэхжүүлж байгаагаа тус орны батлан хамгаалах яам мэдэгджээ.