Ерөнхий сайд Ли Чян Хятад Америкийн харилцааны талаар ярив
2023-03-13 15:05:08
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 13-ны өглөө 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган хаагдсаны дараа Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян АИХ-ын танхимын "Алтан ордон"-д хэвлэлийн бага хуралд оролцож, дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав. тэрээр Хятад, Америкийн харилцааны талаарх асуултад хариулахдаа, "Хятад Америкийн хамтын ажиллагаанд асар их боломж байгааг онцлон тэмдэглээд, бүслэн хориглох нь хэнд ч ашиггүй юм" гэжээ.

Ли Чян хэлэхдээ, "Сүүлийн  жилүүдэд АНУ-ын зарим хүмүүс  Хятад, Америк хоёр улс "харилцаа холбоогүй болох" талаар шуугиан дэгдээсэн ч гэсэн энэ сүр дуулианаас хэр олон хүн ашиг хүртсэн нь тодорхойгүй байна. Хятад, Америкийн эдийн засаг харилцан бие биенээ агуулж, аль аль нь бие биенийхээ хөгжлийн үр шимийг хүртэж байна. Өнгөрсөн жил би Шанхайд  ажиллаж, гадаадын олон компанийн удирдлага, тэр дундаа Америкийн хөрөнгө оруулалттай компаниудын захиралуудтай уулзсан юм. Тэд бүгд л Шанхай болон Хятадыг өөдрөгөөр харж байгаагаа надад хэлж байсан. Энэ бүхэн Хятад, АНУ хамтран ажиллах боломжтой,  ингэх ч ёстой гэдгийг харуулж байна" гэжээ.

Ли Чян хэлэхдээ, "Энэ жил Хятадын өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 45 жилийн ой тохиож байна. Өөрчлөлт нээлт Хятад улсыг хөгжүүлж, дэлхий дахинд нөлөөлсөн. Гадаад ертөнцөд нээлттэй байх нь Хятадын үндсэн бодлого. Гадаад нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс хэзээд гуйвшгүй урагшлах болно" гэжээ.