2022 онд 3.83 сая га талбайг ойжууллаа
2023-03-13 09:41:14
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр /3 сарын 12/ Хятад улсын мод тарих өдөр тохиолоо. Энэ жил 45 дахь удагаа болж байгаа юм. 

 Өнгөрсөн  2022 онд бүх Хятадын хэмжээнд 3 сая 830 мянган га талбайг ойжуулж, 3 сая 214 мянган га талбайг нөхөн сайжруулж, 1.84 сая га элсэрхэг, чулуурхаг, цөлжсөн газрыг нөхөн сэргээжээ. Өнөөдгийн байдлаар Хятадын ойн бүрхүүл 24.02 хувь, ойн нөөц 19 тэрбум 493 сая шоо метрт хүрч, ойн талбай болон нөөц 30 гаруй жил давхар өссөөр иржээ. Хятадын хотуудын нэг хүнд оногдох цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж 2011 онд 11.8 метр квадрат байсан бол 2021 онд 14.78 метр квадрат болж, хөдөө тосгоны ногоон байгуулам 32.01 хувьд хүрч, хот хөдөөгийн оршин суугчдын амьдрах орчин сайжирсаар байна.

Олон жилийн уйгагүй зүтгэлийн үр дүнд Хятад улс жилд 16 сая  кг модны үр, 28 тэрбум  суулгац бэлтгэж байна.