Хувийн хэвшил ирээдүйтэй байх ёстой
2023-03-13 15:01:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 13-ны өдөр Хятадын хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн талаар сэтгүүлчийн асуултад хариулав. Ерөнхий сайд "Хятадын хувийн хэвшлийн эдийн засгийн орчин сайжирч, орон зай нь өргөжиж, асар их нөөц бололцоо бүрдэх болно" гэв. 

Тэрэбэр хэлэхдээ, "Хувийн хэвшлийг хөгжүүлэх талаар ХКН-ын Намын Төв Хорооны баримтлах чиглэл, бодлого байнга тодорхой байж ирсэн. Бид шинэ цэгээс зах зээлд чиглэсэн, хуульчлагдсан, олон улсын түвшиний бизнес орчныг эрчимтэй бүрдүүлж, бүх төрлийн  өмчлөлтэй компанид  тэгш боломж олгож,  тэдний өмч болон бизнесийн эрх ашгийг хуулиар хамгаална. Шударга өрсөлдөөнийг дэмжиж, хувийн хэвшлийн өсөлтийг ахиулна. Хятадад асар том зах зээлийн эрэлт хэрэгцээ байгаа, цаашид ч олон шинэ салбар, шинэ зам хайх боломжтой"  гэж онцлоод, итгэлтэй урагшилж, их амжилт гаргахыг хувийн бизнес эрхлэгчдэд хүсэж буйгаа илэрхийлжээ.