ХКН, дэлхийн улс төрийн намуудын яриа хэлцэлд оролцоно
2023-03-13 15:09:27
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч Ху Жаомин өнөөдөр /3-р сарын 13-нд/ мэдэгдэхдээ, "Хятадын Коммунист Нам хийгээд дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний яриа хэлцэл Бээжингийн цагаар 3-р сарын 15-нд видео хэлбэрээр болно. Цахим яриа хэлцлийн нээлтийн ёслолд  Хятадын Коммунист Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин оролцож үг хэлнэ" гэжээ.

Энэхүү яриа хэлэлцээ нь "Шинэчлэлийн зам: Улс төрийн намуудын үүрэг хариуцлага" гэсэн сэдвийн дор зохиогдож олон орны улс төрийн нам, улс төрийн байгууллагын удирдлага урилгаар  оролцох юм.