Эх орны нэгдлийг тууштай дэмжинэ
2023-03-13 11:34:10
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган хаалтын хурлаа хийж, Ши Жиньпин илтгэл тавилаа. Ши Жиньпин онцлохдоо, “Нэг улс, хоёр систем"-ийг практикт хэрэгжүүлж, эх орны нэгдлийн агуу үйлсийг урагшлуулах болно. Хүчирхэг улс орны бүтээн байгуулалтыг дэмжих нь Хонконг, Макаогийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалтай салшгүй холбоотой. "Нэг улс, хоёр систем", "Хонкончууд Хонконгоо засах", "Макаочууд Макаогоо засах", дээд түвшинд өөртөө засах чиг шугамаар, хуулийн дагуу Хонконг, Макаог удирдана. Тэрчлэн Хонконг, Макаогийн онцгой бүсийн эдийн засгийг хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлж, улс орны хөгжилд илүү уялдан нэгдүүлэх болно. Бид Тайваний асуудлыг зохицуулах шинэ эриний намын ерөнхий стратегийг хэрэгжүүлж, "Нэг Хятад"-ын зарчим болон "1992 оны нийтлэг ойлголт"-ыг баримталж, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг ахиулж, гадны хүчний оролцоо, "Тайванийн тусгаар тогтнуулах" салган тусгаарлах үйлдлийг эрс няцааж, эх орны нэгдлийн үйл явцыг урагшлуулах болно” гэв.