Өнөөдөр 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган хаалтаа хийнэ
2023-03-13 09:35:17
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /3-р сарын 13/ 9 цагт 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хаалтын хурал АИХ-ын ордонд болж, Ши Жиньпин  илтгэл тавина. Хаалтын хурлын дараа Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хэвлэлийн бага хуралд оролцож, дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулна. Хэвлэлийн хурлыг Хятадын CCTV Телевизийн нэгдсэн суваг, мэдээний суваг, хятад хэлний олон улсын суваг, 4К хэт өндөр нарийвчлалтай суваг, Хятадын олон улсын телевизийн гадаад хэлний суваг,  Хятадын төв радиогийн Хятадын дуу хоолой, Их булангийн бүсийн дуу хоолой, Хятадын олон улсын радиогийн дэлхийн мэдээллийн өргөн нэвтрүүлэг зэрэг суваг, CCTV-ын мэдээ, видео, веб сайт зэрэг төвийн томоохон шинэ медиа платформууд шууд дамжуулах юм.