Ши Жиньпин дарга улиран сонгогдсонд баярын цахилгаан илгээжээ
2023-03-14 19:36:17
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улс орнуудын удирдлагууд, олон улсын байгууллагын тэргүүн нар Ши Жиньпин даргын улиран сонгогдсонд баярын цахилгаан илгээлээ.

Тухайлбал, Саудын Арабын Вант улсын хаан Салман бин Абдул Азиз Аль, Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед,  Шри Ланкийн Ерөнхийлөгч Ранил Викремесингхэ,Нигерийн Ерөнхийлөгч Мухамед Бухари,  Сенегал улсын ерөнхийлөгч Маки Салл , Финландын Ерөнхийлөгч Саули Ниинисто,  Герман Улсын канцлер Олаф Шолц,  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах, Бахрейны хаан Хамад Бин Иса Аль-Халифа, Иорданы хаан II Абдулла, Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Мохаммед бин Заед Аль Нахайян, Мавританийн Ерөнхийлөгч Мохамед Ульд Газуани, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Йемений Ерөнхийлөгчийн дэргэдэх удирдлагын зөвлөлийн дарга Рашид Мохаммед Аль-Алами, Ливийн Ерөнхийлөгчийн дэргэдэх удирдлагын зөвлөлийн дарга Мохаммед Юнус аль-Манфи, Анголын Ерөнхийлөгч Жоао Мануэль Гонсалвес Лоуренчо, Нигерийн Ерөнхийлөгч Мохамед Базум, Того улсын Ерөнхийлөгч Фор Эссозимна Гнассингбе, Либерийн Ерөнхийлөгч Жорж Веа, Чех улсын Ерөнхийлөгч Петр Пол, Бахрейны угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Салман Бин Хамид Аль-Халифа, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум, Гүржийн сайд Ираклий Гарибашвили, Вануатугийн Ерөнхий сайд Ишмаэл Калско, Нэгдсэн Орос Намын дарга Дмитрий Медведев, ОХУ-ын Коммунист Намын Төв хорооны дарга Геннадий Андреевич Зюганов, Беларусийн Коммунист Намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Алексей Сокол, Ерөнхий захирал. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал Дарен Танг нар баярын цахилгаан илгээсэн болно.