Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Засгийн газар хоорондын тусгай зөвлөлийн 58-р бүгд хурал Швейцарийн Интерлакен хотноо 3-р сарын 13-нд нээгдлээ. Хуралд 650 гаруй төлөөлөгч оролцож, 6 дахь удаагийн үнэлгээний ерөнхий тайланг авч хэлэлцжээ. Хуралдаан хаалттай болж байгаа бөгөөл 17-ны өдөр хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Ерөнхий тайлан нь тусгай зөвлөлийн 6 дахь үнэлгээний тайлангийн эцсийн хэсэг юм. Учир нь 2015 онд ажлаа эхэлсэн уг байгууллага өнөөг хүртлэх хугацааны ажлын хэсгийн 3 тайлан, тусгай 3 тайланг нэгтгэсэн нь энэ юм. Ерөнхий тайланг гуравдугаар сарын 20-нд нийтлэхээр төлөвлөж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Засгийн газар хоорондын зөвлөлийн дарга Ли Хуйшэнгийн танилцуулснаар, “Хэрэв ерөнхий тайлан батлагдвал, уур амьсгалын эсрэг арга хэмжээг боловсруулах үндсэн бодлогын баримт бичиг болно. Бодлого боловсруулагчдын хувьд, энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шаардлагатай сурах бичиг болох юм” гэжээ.