Хятад маягийн шинэчлэл дэлхий дахинд ашигтай
2023-03-14 14:40:01
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган өндөрлөлөө. Сүүлийн өдрүүдэд, Хятадад суугаа олон орны дипломат төлөөлөгч, олон улсын байгууллагын  хүмүүс ярилцлагадаа, “Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Хятадын бодит байдалтай нийцсэн, өвөрмөц онцлогтой байна. Энэхүү шинэчлэл  Хятадын ард түмэнд төдийгүй дэлхий дахинд үр өгөөжтэй гэдэгт итгэж байна” гэцгээжээ. 

Хятадад суугаа  Мьянмарын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дин Маунг Сви хэлэхдээ, “Мьянмар, Хятад хоёр улсын олон талт хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаагааг үр дүнд хүргэхийг хүсэж байна” гэв.

ШХАБ-ын  Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сохайл Хан, “Хятадын шинээр сонгогдсон  удирдлагууд  ард түмнээ удирдаж, өөрийн улсын хөгжлийг ахиулахын зэрэгцээ хөрш  орнуудад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна" гэж онцлоод, "Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн үйл явц маш их анхаарал татаж байгаа бөгөөд энэхүү шинэчлэл нь Хятадын олон салбарын хөгжилд ихээхэн тус дөхөм үзүүлнэ" гэлээ.

Хятадад суугаа Зимбабвегийн Элчин сайдын яамны албан тушаалтан Диза Кумбале "Хятадын  хөгжлийн зам нь бодит байдалтай нийцэж, Хятадын  гэсэн онцлогтой байна. Хятад улс өөрийн хөгжилд тулгуурлан өөртөө тохирсон хөгжлийн зам бий болгож байгаа нь бусдад  жишиг болж байгаа юм” гэж онцоллоо.