14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган амжилттай өндөрлөлөө
2023-03-14 10:14:03
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 13-ны өглөө Бээжингийн Ардын их хурлын ордонд хаалтаа хийв. Чуулганаар хэлэлцэх хөтөлбөрөө амжилттай дуусгаж, төрийн байгууллагуудын шинэ гишүүдийг томиллоо.  Ши Жиньпин тэргүүтэй Намын төв хорооны эргэн тойронд нягт нэгдэж, орчин үеийн социалист улс орныг бүх талаар цогцлоон байгуулж, агуу их сэргэн мандалтыг ахиулахыг  олон үндэстэн, ард түмэнд  уриалав. Хуралд сонгогдсон мандаттай 2977 төлөөлөгчөөс,  2947 төлөөлөгч хуралд оролцсон нь хуульд тогтоосон ирцэнд хангалттай хүрчээ.

Хуралдаанаар 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы засгийн газрын ажлын тайланг хэлэлцэн баталлаа. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болов.  Хуралдаанаар 2022 оны улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 оны улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухай төсөл, мөн төв, орон нутгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төв, орон нутгийн төсвийн төсөл,  мөн 2023 оны төвлөрсөн төсвийг баталжээ.  Мөн  БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан, Ардын дээд шүүхийн ажлын тайлан, Ардын дээд прокурорын ажлын тайланг баталсан байна. Хуралдааны төгсгөлд Ши Жиньпин үг хэллээ.  Дараа нь  БХАТИХ-ын Байгнгын хорооны дарга Жао Лэжи үг хэлж, Ши Жиньпин даргын илтгэлийг  хүлээн зөвшөөрч, дэмжиж буйгаа илэрхийллээ.