Азийн хуурай газрын хамгийн гүн цооног өрөмдлөө
2023-03-14 15:10:22
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр Хятад улсын газрын тос, байгалийн хийн хайгуул, ашиглалтын салбарт хэрэгжүүлж буй “гүн худгийн төсөл” нэгэн шинэ амжилт тогтоов. Таримын хотгорт байрлах Шунбэй-84 налуу худгийн босоо өрөмдлөгийн гүн 8937.77 метрээс давж, одоогоор Азийн хуурай газарт 1000 тонны хүчин чадал бүхий хамгийн гүн цооног боллоо гэж Хятадын нефьтийн Sinopec компани мэдээллээ.

Мянган тонны худаг гэдэг нэр томъёолол нь өдөрт мянга гаруй тонн газрын тос, байгалийн хий олборлох хүчин чадалтай цооног гэсэн үг юм. Шунбэй-84 налуу худгийг хэмжин туршихад өдөрт 496.4 тонн түүхий тос, 653  мянган шоо метр байгалийн хий олборлож байгааг тогтоосон байна.