Сургуульд амны хаалт зүүх шаардлагагүй
2023-03-14 14:14:28
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдлөр /3 сарын 13/  Хятадын Боловсролын яам, Үндэсний эрүүл мэндийн хороо, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний газар хамтран  мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Их, дээд сургууль, бага, дунд сургууль, хүүхэд асрах байгууллагууд хичээл эхэлсний дараа амны хаалт зүүхийг шаардахгүй"  гэж дурдлаа. Коллеж, их дээд сургуулиудад  туршилтаар  нуклейн хүчлийн шинжилгээ хийхийг больсон.

 Тус газруудад  эмнэлгийн тусламж, үйлчилгээг баталгаажуулж, хамгаалалтын материал, эм, тоног төхөөрөмжөөр хангахыг үүрэгдэв. Бага, дунд сургуулиуд хичээл эхлэхийн өмнө хашаа, байраа цэвэрлэж, анги танхим, лаборатори, гуанз, дотуур байранд салхи нэвтрүүлж, сургуулийн хүнсний аюулгүй байдлыг чангатгахыг сануулсан байна. Цэцэрлэг болон  хүүхдийн асрамжийн газар тахлын эсрэг материал, эрүүл мэндийн ажиглалтын өрөөг оновчтой төлөвлөх үүрэг даалгавар өгчээ.