Дундад Дорнодод тогтвортой байдал бий болгоход Хятад туслав
2023-03-14 16:17:14
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 13-нд Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Канани хэвлэлийн бага хуралд, "Иран болон Саудын Араб дипломат харилцаагаа сэргээхэд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж, Дундад Дорнодод  энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бий болгоход туслалаа" гэжээ.

Канани  цааш нь хэлэхдээ "Хятад улс Иран болон Саудын Арабын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр орон мэдээлэл солилцоход тусалж,  амжилттай яриа хэлцэл өрнүүлж, дипломат харилцаагаа сэргээхэд Хятад улсын гүйцсэн үүргийг Иран өндрөөр үнэлж байна.  Дундад Дорнодод энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэх, бусад улс орны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад Хятадын гүйцэтгэх үүрэг чухал юм" гэжээ.