Украины цэргийн бай руу цохилт өгсөн гэж Орос мэдэгдэв
2023-03-14 09:24:38
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 13-нд Оросын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ, "Купянск, Боннман, Донецкийн чиглэлд Украины цэрэг, зэвсэг техник рүү довтолсон. Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем Украины пуужингуудыг угтан сөнөөж, Украины хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгасан" гэжээ.

Украины арми мөн өдөр мэдээлэхдээ, " Бонлиман, Бахмут зэрэг 5 чиглэлд Оросын армийн олон дайралтыг няцаасан. Украины Агаарын цэрэг, пуужин болон их бууны хүчин Оросын цэрэг болон бусад объектуудад цохилт өгсөн"  гэжээ. Бахмутын эргэн тойронд нөхцөл байдал хүнд хэвээр байгаа ч Украины арми хамгаалалтаа үргэлжлүүлсээр байна гэж Украины армийн командлагч мэдэгдэв.