Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай ажил илүү хийх ёстой
2023-03-14 18:42:18
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ, БНСУ 3 дугаар сарын 13-аас 23-ны өдрүүдэд урьд өмнө байгаагүй том цар хүрээтэй, удаан үргэлжлэх хамтарсан цэргийн сургуулилт явуулж эхэлжээ. Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 3 дугаар сарын 14-нд байр сууриа илэрхийлжээ. 

Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхээ, АНУ, БНСУ-ын нэгдсэн цэргийн сургуулилтад бид маш их анхаарал хандуулж байна. Солонгосын хойгийн нөхцөл байдал өнөөдөрт хүрч байгаагийн гол учир шалтгаан нь тодорхой, тухайлбал холбогдох талууд БНАСАУ-ын авсан цөмийн зэвсгээс ангид байх арга хэмжээнд холбогдох тал хариу өгөхөөс татгалзаж, БНАСАУ-ын эсрэг дарамт шахалт, сүрдүүлгийн чанартай арга хэмжээгээ нэмэгдүүлсээр байгаагаас болсон юм. Солонгосын хойгийн өнөөгийн нөхцөл байдал маш ээдрээтэй, эмзэг байна. Холбогдох талууд хүлээцтэй байж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд тустай ажил илүү хийх ёстой, эс тэгвэл байдал урвагараа эргэх эрсдэлтэй гэжээ.