“Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаг”-ийн хэрэгжилтийн тухай хурал чуулган зохион байгуулна
2023-03-14 18:43:41
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 14-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулж, гадаад дотоодын сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ.

“Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаг”-ийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийн 38 дугаар хуралдаан 3-р сарын 8-10-ны өдрүүдэд Индонезид зохиогдсон. Хятад улс уг хурлын талаар тодорхой мэдээлэл өгөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариуллаа.  

Тэрээр хэлэхдээ,  3-р сарын 8-10-ны өдрүүдэд “Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаг”-ийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийн 38 дугаар хуралдаан Индонезийн Жакарта хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хурлын үеэр Хятад, АСЕАН-ы орнууд "Өмнөд тэнгис дэх үйл ажиллагааны дүрэм"-ийн агуулга бичвэрийн талаар үргэлжлэн зөвшилцсөн бөгөөд “Тунхаг"-ийн хэрэгжилт, тэнгисийн ажил хэрэгч  хамтын ажиллагааны талаар санал бодлоо гүнзгий солилцсон байна. Мөн тэнгисийн судалгаа, тэнгисийн орчны хамгаалалт, тэнгисийн эрэн хайгуул зэрэг олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж, яриа хэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах талаар тохиролцоонд хүрсэн байна. Түүнчлэн энэ оны ажлын төлөвлөгөөгөө гаргаж, “Тунхаг”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр өндөр албан тушаалтнуудын олон ээлжийн уулзалт, хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах талаар зөвшилцөж, тодорхой ахиц дэвшил гаргасан гэжээ.