Цөмийн бохир усыг далайд цутгах нь ганц Японы явдал биш
2023-03-14 18:41:00
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны 3 дугаар сарын 14-ний хэвлэлийн бага хурал дээр “3 дугаар сарын 11-нд Японд онц их газар хөдөлж, цунами үүссэний улмаас Фукушимагийн цөмийн цахилгааны 1 дүгээр станцад осол гарсны 12 жилийн ой тохиолоо. Сүүлийн өдөр тус орны олон салбарынхан жагсаал цуглаан зохион байгуулж, энэ хавар зуны цагаар цөмийн бохир усыг далайд цутгах гэсэн засгийн газрынхаа төлөвлөгөөг эсэргүүцсээр байна. Тэгвэл энэхүү хугацааг хойшлуулж болохгүй, гэвч ашиг сонирхлын холбоотой талуудын ойлголт, зөвшөөрлийг олсон тохиолдолд нь төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ тус орны ерөнхий сайд хэлсэн байна. Энэ тухайд Хятадын тал ямар байр суурьтай байна?” гэж сэтгүүлч асуужээ. 

Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, холбогдох мэдээллийг бид анхааралдаа авсан. 12 жил өнгөрсөн ч Японы засгийн газар цөмийн цахилгаан станцын ослоос сургамж аваагүй бөгөөд одоо бохир усыг далайд цутгах төлөвлөгөө боловсруулж, нийт хүн төрөлхтөнд эрсдэл учруулах гэж байна. Энэ бол маш хариуцлагагүй, уваагүй үйлдэл байж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас няцаж байгаа явдал юм. Фукушимагийн цөмийн цахилгаан станцын бохирдсон ус одоогоор 1.3 сая гаруй тонн байгаа бол үүнд 60 гаруй төрлийн цацраг идэвхт бодис агуулж байна. Иймд бохир усыг далайд цутгавал ирэх хэдэн арван жилд нийт далай тэнгисийн усыг бохирдуулж, тэнгисийн экологи болон хүн төрөлхтний эрүүл мэндэд төсөөлшгүй сөрөг үр дагавар учруулах юм. 

Хятад, Оросын мэргэжлийн байгууллагууд “асуултын жагсаалт”-ыг Японы талд хүргүүлсэн боловч одоогоор ямар нэг бодитой хариу өгөөгүй. Тэрчлэн тус орны иргэдийн 48 хувь нь цөмийн бохир усыг далайд цутгах төлөвлөгөөг эсэргүүцэж, 90 гаруй хувийн иргэд нь бохир усыг далайд цутгаснаас үүдэлтэй сөрөг үр дагаварт санаа зовниж байгаа тухай санал асуулгын дүнд харуулсан байна. Өөрийн иргэдээ хүртэл итгүүлж чадахгүй байж Японы засгийн газар яаж олон улсын хамтын нийгэмлэгээс итгэл хүлээх юм? 

Цөмийн бохир усыг далайд цутгах нь Японы ганц талын асуудал биш, харин ч тэнгис далайн экологи, хүн төрөлхтний эрүүл мэндтэй холбоотой том асуудал. Тиймээс талуудын зүй ёсны шаардлагад нухацтай хандаж, олон улсын үүрэг хариуцлагаа үнэнхүү биелүүлж, шинжлэх ухааны дагуу ил тод, аюулгүй аргаар цөмийн бохир усны асуудлаа шийдвэрлэхийг бид Японы засгийн газарт шаардаж байна гэжээ.