БНХАУ-д зорчих олон төрлийн виз олголтыг сэргээж байна
2023-03-14 10:28:39
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны Консулын газраас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэл "Дотоод гадаадын иргэдийн харилцан зорчих ажлыг улам хөнгөвчлөх зорилгоор, Бээжингийн цагаар 2023 оны 3-р сарын 15-наас  эхлэн БНХАУ-д ирэх гадаадын иргэдийн виз, хил нэвтрэх журамд дараах зохицуулалт хийхээр тогтлоо" гэжээ.

1. 2020 оны 3 сарын 28-наас өмнө олгосон бөгөөд хүчинтэй хугацаа нь дуусаагүй визээр хил нэвтрүүлнэ.

2. Гадаадад байгаа визний байгууллагаас БНХАУ-д зорчих төрөл бүрийн визийг хянан шалгаж, гадаадын иргэдэд олгох ажлыг сэргээнэ.

3. Боомтын визний байгууллага хуульд заасан үндэслэлд нийцсэн төрөл бүрийн боомтын визийг дахин хянаж, олгоно.

4. Хайнань руу визгүй зорчих, Шанхайн аялалын хөлөг онгоцоор визгүй зорчих, Хонгконг, Макаогийн бүсэд байгаа гадаадын иргэд Гуандун руу хэсэг бүлгээр визгүй зорчих, АСЕАН-ы жуулчны багууд Гуаншигийн Гуйлин руу визгүй зорчих зэргийг сэргээнэ.