Эрээн хотын зорчигч тээвэр нэмэгдэж байна
2023-03-15 16:43:34
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /3 сарын 15/ ӨМӨЗО-ны Эрээн хотын хилийн шалган өнгөрүүлэх газрын мэдээлснээр, 2023 оны 1 сарын 8-ны өдрөөс эхлэн Эрээн хотын авто замын боомт зорчигч тээврийг сэргээснээр, хилээр нэвтрэх зорчигчдын тоо 3 дугаар сарын 14-ний байдлаар 102 мянга болжээ. Үүнээс хилээр орсон 50 мянга, гарсан 52 мянган хүн байлаа.

Тус боомтод зорчигчдын гаалийн бүрдүүлэлт сэргэж эхэлснээс хойш Хятад, Монгол хоёр улсын хилийн худалдаа, хүмүүсийн солилцоо нэмэгдлээ. Эхний өдрүүдэд давхардсан тоогоор 800 гаруй хүн хил нэвтэрч байсан бол өдгөө дунджаар 3000 гаруй болж, цар тахлын өмнөх түвшинд хүрээд байна.