Марокко улс Испани, Португалтай хамтран нэр дэвших хүсэлтэй
2023-03-15 10:18:04
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр /3 сарын 14/ Мароккогийн хаан VI Мохаммед нэгэн мэдэгдэл хийлээ. Тэрбээр 2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулах эрхийн төлөө  Испани, Португалтай нэгдэж оролцоно гэв. Хааны хэлснээр бол Марокко Украиныг орлож, 2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Испани болон Португалитай хамтран зохион байгуулна гэсэн үг юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард Испани, Португалийн хөлбөмбөгийн холбоо 2030 оны дэлхийн аваргын тэмцээнийг Украйнтай хамтран зохион байгуулах хүсэлт гаргасан юм. Гэвч саяхан Украины хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Андрей Павелкотой холбоотой дуулиан дэгдэж, түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гарсан. ФИФА болон УЕФА-ийн дүрмээр Украиныг  тэмцээн зохиох эрхийн төлөө бүх нэр дэвшилтээс хасагдах болоод байгаа юм. Тиймээс Испани, Португал хоёр нэгдэж нэр дэвших боломжийн талаар Мароккотой ярилцах юм байна.