Эдийн засгийн өсөлт тогтвортой байна
2023-03-15 14:51:42
Share
Share this with Close
youtube WeChat

Үндэсний статистикийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нэг, хоёрдугаар сард үйлдвэрлэлийн эрэлт сайжирч, ажил эрхлэлт хэвийн болж,  үнэ тогтворжиж, зах зээлийн хүлээлт түргэсэж, эдийн засаг сэргэх хандлагатай байна.

Нэгд, Үйлдвэрлэл сэргэж, аж ахуйн нэгжийн хүлээлт сайжирч байна.  20 сая юаниас дээш орлоготой аж үйлдвэрийн нэмүү өртөг  өмнөх оны мөн үеэс 2.4 хувь өсч, хоёр жилийн дундаж өсөлт 4.9 хувьд хүрчээ.

Хоёрт, Үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өсчээ. Ингэснээр хоёр жилийн дундаж өсөлт 4.8 хувьд хүрсэн байна.

Гуравт,  Буурч байсан зах зээлийн борлуулалт өгсөж эхлэн,  амьдралын үндсэн хэрэглээ хурдацтай нэмэгдэж,  жижиглэнгийн худалдааны хэмжээ 7 их наяд 706 тэрбум 700 сая юаньд хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар өсч, хоёр жилийн дундаж өсөлт 5.1 хувь болжээ. 

Дөрөвт, Үл хөдлөхийн хөрөнгө оруулалт  тогтвортой өсөж, дээд технологийн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт хурдацтай нэмэгджээ. Үл хөдлөхөд оруулсан хөрөнгө оруулалт 5 их наяд 357 тэрбум 700 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар өссөнөөр,  хоёр жилийн дундаж өсөлт 8.8 хувьд хүрсэн байна.

Тавд, Барааны импорт экспорт тодорхой хэмжээгээр  буурсан ч худалдааны бүтэц сайжирчээ. Импорт экспортын хэмжээ 6 их наяд 176 тэрбум 800 сая юань болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувь буурсан үзүүлэлт юм.

Зургаад, Хөдөлмөр эрхлэлт  ерөнхийдөө сайжирч, судалгаанд хамрагдсан хот суурины ажилгүйдлийн түвшин үндсэндээ тогтвортой байна. Улсын хэмжээнд хот суурингийн ажилгүйдлийн түвшин  5.6 хувьтай гарчээ.

Долоод, Улсын хэмжээнд хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна. Харин  аж үйлдвэрийн салбарын өртөг  өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Цаашид  тогтвортой байдлаа  хадгалж, ахиц дэвшлийг эрэлхийлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг оновчтой, иж бүрнээр хэрэгжүүлж, хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгон, өндөр чансаатай хөгжилд анхаарна. Мөн зах зээлийн итгэлийг бэхжүүлж,  чанар,  тоо хэмжээг  нэмэгдүүлж, эдийн засгийг сайжруулахад хичээх юм байна.