Ши Жиньпиний үгэнд урамшиж байна
2023-03-15 09:30:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хаалтын хуралд тавьсан илтгэл нь хүчирхэг Хятад улсыг байгуулах үндэстнүүдийн сэргэн мандалтын шинэ аянд хөтлөв. ХКН-ын 20 дугаар их хурлын үзэл санааг хэрэгжүүлж, шаргуу ажиллаж, орчин үеийн социалист улсыг  байгуулахын төлөө хамтдаа зүтгэнэ гэж олон салбарын хамт олон саналаа илэрхийлж байна.

Ерөнхий нарийн бичгийн даргын  илтгэл улс орон даяар тархаж, олон зуун сая хүмүүст урам зориг өгчээ. ӨМӨЗО-ны Ордос хотын Хиа баши дүүргийн ажилтан У Шаша "Би нийгмийн анхан шатны ажилтны хувьд ард түмнийхээ хүсэл зорилгыг ойлгож, тэдний төлөө байнга хичээх болно. Олон түмнийг аз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдруулахын  төлөө илүү бодитой зүйл хийнэ" гэв.