Хилээр орж гарахыг зөөлрүүлнэ
2023-03-15 10:14:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны Консулын газраас мэдэгдэл гаргаж, гуравдугаар сарын 15-ны өдрөөс  БНХАУ-д зорчих гадаадын иргэдийн виз болон хилээр нэвтрэхэд уян хатан зохицуулалт хийв. Үүнд, 2020 оны 3-р сарын 28-наас өмнө олгосон, хүчинтэй хугацаа нь дуусаагүй визээр хил нэвтрүүлнэ.

Гадаадад ажиллаж байгаа визний байгууллагууд Хятадад зорчих гадаадын иргэдийн төрөл бүрийн визийг хянаж, олгох ажлыг сэргээнэ.

Боомтын визний байгууллага нь хуульд заасан үндэслэлд нийцсэн боомтын төрөл бүрийн визний шалгалт, олголтыг сэргээнэ. 

Хайнань руу визгүй зорчих, Шанхайн аялалын хөлөг онгоцоор визгүй зорчих, Хонгконг, Макаогийн бүсэд байгаа гадаадын иргэд Гуандун руу хэсэг бүлгээр визгүй зорчих, АСЕАН-ы жуулчны багууд Гуаншигийн Гуйлин руу визгүй зорчих зэрэг бодлогыг сэргээнэ.  

Энэ нь цаашдаа дотоод, гадаадын иргэд  аялах, явж суухад илүү таатай болно гэсэн үг юм. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах бодлогыг оновчтой болгосноор Хятад улсын хилээр орж гарах, гадагш чиглэсэн аялал, олон улсын нислэгийн бодлогод дэс дараалан зохицуулалт хийж, хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд илүү таатай, дөхөм болсон байна.  

Мөн түүнчлэн олон газрын үйлдвэрлэлийн шугамаас эхлээд аялал жуулчлалын зах зээл, хэрэглээний зах зээл, амьдралын хэмнэл хэвийн болон сэргэж байгаа нь Хятадын эдийн засгийн  уян хатан чанар, эрч хүчийг илтгэж байгаа юм.