Оюутнууд ажилтай болоход тусална
2023-03-15 10:44:41
Share
Share this with Close
youtube WeChat

Их дээд сургуулийн оюутнууд ажилд орох хүсэлтээ гаргах оргил үе одоо ирж байна. Их дээд сургууль төгсөгчдөд зориулж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ажлыг сайн хийж, зохион байгуулж, тэднийг ажилтай болоход нь дэмжлэг үзүүлж байна. Энэ жил Шаньдүн мужид их дээд сургууль төгсөж буй 811 мянга 700 орчим хүүхэд байна. Төгсөгчдийг ажилтай болгох зорилгоор  Шаньдүн мужийн Боловсролын танхим ажлын байрны  сонгон шалгаруулах анхны өдөрлөг зохион байгуулав. Энэ өдөрлөгт 410 гаруй байгууллага оролцож, 21 мянга гаруй ажлын байрыг санал болгожээ. Авъяас чадвартай хүмүүс олж авахын тулд байгууллага нэгж хөнгөлөлттэй нөхцөл хангаж байгаа юм. Тухайлбал, Шаньдүн мужийн Дүн Ин хотын боловсролын газар төгсөгчидтэй нүүр тулан  ярилцаж, 60 гаруй ажлын байранд багш авах юм байна. Үүнээс гадна, онлайн болон офлайн платформоор дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлж байгааг сонгон шалгаруулалтын өдөрлөгөөс анзаарч болох юм.