Хүнсний хэрэглээг танахаас аргагүй
2023-03-15 10:11:58
Share
Share this with Close
youtube WeChat

Амьжиргааны өртөг өссөөр байгаа нь  олон өрх хүнсний хэрэглээгээ танахаас аргагүйд хүрч байна гэж Их Британийн Хүнсний стандартын газрын шинэ судалгаанд дурджээ. Энэ оны 2 дугаар сард санал асуулгад оролцогсдын 15 хувь нь үнийн өсөлтөөс болж цагтаа хооллож чадахгүй байна гэсэн  бол 27 хувь нь хүнсний хомсдолтой гэсэн  байна. Ийм санал  нь өссөөр өнгөрсөн оны 11  сараас 21 хувь дээгүүр болжээ.

Судалгаанд хамрагдсан өрхийн 60 орчим хувь нь "2 дугаар сард  дор хаяж нэг удаа хадгаламжаа ашиглах, үл хөдлөх хөрөнгөө зарах, мөнгө зээлэх зэргээр ус цахилгаан, хүнсний бүтээгдэхүүн, хичээлийн хэрэгсэл, эм тариа авах өдөр тутмын зардлаа нөхөх болж байна" гэсэн хариулт өгчээ.