"Пандорагийн хайрцаг"-ийг нээх шинэ алхам
2023-03-15 09:53:39
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 13-нд АНУ, Их Британи, Австралийн удирдагчид уулзаж, Австрали улсыг цөмийн шумбагч онгоцоор тоноглох төлөвлөгөө  зарлав. Гурван талт хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, АНУ 2030 оны эх гэхэд "Виржиниа" ангиллын цөмийн гурван шумбагч онгоцыг Австралид худалдана. Тэрчлэн дараа нь хоёрыг нэмж магадгүй гэнэ.. Мөн гурван улс АНУ, Их Британийн технологид суурилсан шинэ төрлийн цөмийн шумбагч хамтран бүтээхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөг  2055 онд дуусгах төлөвтэй бөгөөд энэ төлөвлөгөө   245 тэрбум ам долларын өртөгтэй гэж  Австралийн цэргийн албан тушаалтнууд хэлжээ.

АНУ, Их Британи, Австрали цөмийн шумбагчийн талаарх төлөвлөгөө зарлахаас хэдхэн хоногийн өмнө Олон улсын атомын энергийн агентлагийн Захирлуудын зөвлөлийн гуравдугаар сарын хурал Вена хотод болсон юм. БНХАУ-ын дэмжлэгтэйгээр тус агентлаг АНУ, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааны асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээ хэлбэрээр долоо дахь удаагаа хянан хэлэлцэж,  олон орон эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Талуудын санаа зовнилыг үл тоомсорлон АНУ, Их Британи, Австрали төлөвлөгөөгөө  нэгэнт зарлаж, олон талт зөвшилцлийн эсрэг ганц талын арга хэмжээ авч, асуудлыг  аюултай замаар уруудуулж байна. Энэ төлөвлөгөө хэрэгжиж эхэлбэл Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал алдагдаж,  цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцоонд сөргөөр нөлөөлж, зэвсэглэлээр хөөцөлдөхийг өдөөх нь гарцаагүй. Энэ бол  эцэс төгсгөлгүй зовлонтой "Пандорагийн хайрцаг"-ийг нээхтэй адил юм. 

АНУ, Их Британи, Австрали  улс Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээнд (NPT) гарын үсэг зурсан байдаг боловч тэд эсрэг чиглэлд зүтгэж байна. 2021 оны есдүгээр сард гурван улс аюулгүй байдлын гурван талт түншлэл (AUKUS) байгуулснаа зарласан. Энэхүү түншлэлийн гол зорилго нь АНУ, Их Британи Австралид цөмийн шумбагч бүтээхэд туслах явдал юм. Ингэснээр АНУ, Их Британи гэх цөмийн зэвсэгтэй, NPT-д гарын үсэг зурсан улсууд цөмийн зэвсэггүй Австралид зэвсгийн чанартай өндөр баяжуулсан, олон тонн уран нийлүүлж, цөмийн зэвсгийн ноцтой эрсдэл бий болгосон юм. Гурван улсын хамтын ажиллагаа нь NPT-ийн зорилго, зарчим, Олон улсын атомын энергийн агентлагийн дүрэм, Өмнөд Номхон далайн цөмийн зэвсгээс ангид бүсийн гэрээний заалтуудыг зөрчиж байдаг.

Жил гаруйн хугацаанд гурван улс "цөмийн хуйвалдаан"-аа цайруулахын тулд Олон улсын атомын энергийн агентлагт “хар хайрцаг”-ны олон ажиллагаа явуулсан. Үүний дотор  хяналт баталгаанаас чөлөөлөх зохицуулалт хийхийг тус агентлагийн нарийн бичгийн дарга нарын газарт шахаж, агентлагийн холбогдох тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах оролдлого хийсэн. Одоо цөмийн шумбагч онгоц тоноглох, үйлдвэрлэх төлөвлөгөөг ил тод  зарлаж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн эсрэг үйлдэл юм. "Дүрэмд суурилсан олон улсын дэг журам", "Олон талт үзэл баримтлалыг эрэлхийлэх"  зэрэг үгсийг  барууныхан амнаасаа салгадаггүй. Харин одоо энэ үгс энэ цагт маш том хошигнол болж байна.

АНУ, Их Британи, Австрали ямар тооцоо, ямар төсөөлөл, ямар оролдлого хийлээ ч цөмийн шумбагчийн асуудал, тэдний нэрлэж буй хамтын ажиллагаа нь тэдний хувийн асуудал биш. ОУАЭА-ийн гишүүн бүх улсын ашиг сонирхлыг хамарсан асуудал юм. Засгийн газар хоорондын яриа хэлцлээр бүх гишүүн орнууд ярилцаж шийдвэрлэх ёстой. Бүх талууд зөвшилцөлд хүрэхээс өмнө АНУ, Их Британи, Австрали цөмийн шумбагч онгоцны асуудлаар  хамтран ажиллах ёсгүй. Хүйтэн дайны сүүдрээс салсны хүчинд Ази, Номхон далайн бүс нутаг дэлхийн хамгийн эрч хүчтэй, хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутаг болсон. Үүнийг  Ази Номхон далайн бүс нутгийн хүмүүс хэзээ ч мартахгүй. Тиймээс амар хялбар биш замыг туулж олдсон тайван амьдралаа үгүй хийлгэхийг бүс нутгийн улс түмэн хэзээ ч зөвшөөрөхгүй.