Сансрын нисэгч эмэгтэйн тэмдэглэл
2023-03-16 13:35:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын сансрын нисэгч эмэгтэй Лю Ян 2022 оны зурагдугаар сарын 5-нд  Шэньжөү-14 сансрын хөлгөөр ниссэн юм.  Лю Яны баг сансарт 183 хоног ажиллаж, тэд Вэньтянь, Мэнтянь  лабораторийн бүхээг, Тяньжөү-5 ачааны хөлөг, Шэньжөү-15 нисэгчтэй хөлгийг тойрог замд  тосч авч холбох ажлыг гүйцэтгэж эх газар дахь удирдах төвийн дэмжлэгтэйгээр Хятадын сансрын станцын “T”  хэлбэртэй үндсэн бүтцийг угсарч, гурван удаа бүхээгнээс гарч ажиллаж, нэг удаа сансраас хичээл заажээ. Сансрын станцын ажил ихтэй  ч Лю Ян зав чөлөөгөөрөө өдрийн тэмдэглэлээ хөтөлдөг. 

Сансрын өдрийн тэмдэглэл- Алсын аяндаа мордлоо

Өнөөдөр бид аянд мордлоо. Үүрийн 3:30 цагт босоод 4:00 цагт өглөөний цайгаа уугаад хөөргөлтийн өмнөх бэлтгэлээ хангалаа. 10 жил алслаад дахин мордоход үүрэг хариуцлага, сэтгэл санаа өөр болсон байна.


Сансрын өдрийн тэмдэглэл- Бүхээгнээс гарч үзлээ

2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр пүрэв гараг. Тойрог замд 89 хоночихлоо. Эрмэлзэл дүүрэн, бас эргэлзээ ихтэй энэ өдөр надад тулж ирлээ.  Би өнөөдөр зориуд оройтож бослоо. Эрт сэрчхээд  хэсэгтээ нам унтаж байгаа шиг хэвтэв.

Лю Ян сэтгүүлчид, "Энэ удаагийн аянд би өөртөө илүү итгэлтэй байлсан. Бүх ажлыг товлосон цагтаа дуусгах шаардлагатай тул маш завгүй. Бүхээгний хаалгыг нээнгүүт хурц гэрэл тусч, цэнхэр дэлхий  харагдлаа. Надад цагтай уралдсан маш их ажил байлаа. Дараагийн ажлаа цагт нь амжуулах хэрэгтэй.  Сансарт, бүхээгнээс гарах нь эмэгтэй нисэгчийн хувьд хүнд сорилт, маш их хүчтэй хэрэгтэй. Бүх зүйл сайхан байж үүргээ биелүүлсэн тэр мөч мартагдашгүй сайхан байлаа" гэж ярьжээ.