"Шинэ эриний Хятадын интернетийн хуулийн засаглалын бүтээн байгуулалт" цагаан ном гаргав
2023-03-16 15:50:39
Share
Share this with Close
youtube WeChat

16-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба "Шинэ эриний Хятадын интернетийн хуулийн засаглалын бүтээн байгуулалт" цагаан ном нийтлэлээ.

 

Уг номонд Хятадын интернет сүлжээний хуулийн үзэл санаа, зүйл заалт, зохицуулах харилцааны талаар танилцуулж, туршлага хуваалцсан байна.  Цагаан ном өмнөтгөл үг, төгсгөл үгтэйн зэрэгцээ, цахим ертөнцийн  хуулийн хүрээнд ажиллах,  цахим ертөнцийн эрх зүйн үндсийг бататгах, зохицуулалтын дэг журмыг хангах, цахим ертөнц дэх шударга ёс, төв голч байдлыг хамгаалах,  хуулийн үзэл санааг таниулах,  энэ чиглэлээр олон улсын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх  зургаан хэсэгтэй юм.

Цагаан номд, "Энэхүү хууль нь Хятад улсын цахим ертөнцийн харилцааг бүрэн зохицуулаад зогсохгүй дэлхийн нийтийн цахим хөгжилд Хятадын хувь нэмрийг оруулсан юм" гэж тэмдэглэжээ. Мөн түүнчлэн "Социалист орчин үеийн улс орныг иж бүрэн байгуулах шинэ аянд Хятад улс хуулийн дагуу засаглаж, энэ үзэл баримтлалын дагуу  интернет сүлжээг хуулийн хүрээнд эмх цэгцтэй, эрүүл саруул ажиллуулахыг дэмжинэ. Мөн Хятад улсын цахим хөгжлийг ахиулан, улсын хүчирхэг сүлжээ байгуулахад хууль эрх зүйн хувьд баталгаажуулна" гэжээ.