Япон хөрш орнуудтайгаа харилцаагаа хэвийн хөгжүүлэх ёстой
2023-03-16 18:55:46
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ын ерөнхийлөгч 3 дугаар сарын 16-нд Японд айлчилж, ерөнхий сайд Фумио Кишидатай хэлэлцээ хийжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа Японд тусгай айлчлал хийж байгаа нь энэ юм.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мөн өдөр хэлэхдээ, ойрын хөршийн хувьд Япон, БНСУ-ын сүүлийн үеийн харилцаанд гарч буй өөрчлөлтүүдийг Хятадын тал анзаарсан. Японы милитаризмын түрэмгийлэл, колоничлолын дэглэм нь Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн орнуудад ноцтой гамшиг учруулсан. Хүн ер нь өнгөрснөө мартахгүй байж л хол явж чадна. Түрэмгийллийн түүхэн асуудалд шударга, хариуцлагатай хандсан үндсэн дээр Азийн хөрш орнуудтайгаа хэвийн харилцааг хөгжүүлэхийг бид Японоос шаардсаар ирсэн юм.

Хятад, Япон, Өмнөд Солонгос бол харилцан эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чухал түншүүд юм. Бүс нутаг, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах нь гурван тал, цаашлаад бүс нутгийн улс орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ. Хятад улс бусдыг битүүмжлэн хааж, "жижиг тойрог" үүсгэхийг эсэргүүцдэг бол Япон, БНСУ-ын харилцаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тустай байна гэдэгт найдаж байна гэжээ.