БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл Японд айлчиллаа
2023-03-16 14:23:49
Share
Share this with Close
youtube WeChat

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч  Юн Сук Ёл арав хоногийн өмнө, дайны үеийн албадан хөдөлмөр эрхлэлтийн нөхөн төлбөрт зориулж Японы компаниудын өмнөөс, "өөрийн халааснаас нөхөн олговор хийнэ" гэж мэдэгдсэн байна. Ингэж мэдэгдсэнээс хойш ердөө арваад хоногийн дараа ерөнхийлөгч Юн Сук Ёл , өнөөдөр /3 сарын 16-нд/ Японд хийх айлчлалаа эхлүүллээ.

Айлчлалын хөтөлбөрийн дагуу БНСУ, Японы удирдагчид дээд хэмжээний уулзалт хийж, дараа нь хамтарсан хэвлэлийн бага хурал хийх юм.  Японы Ерөнхий сайд Фумио Кишида итгэлцлийн харилцаагаа бэхжүүлэхийн тулд Юн Сук Ёлыг өөрийн дуртай омури хоолоор дайлах юм байна.

Ерөнхийлөгч Юн Сук Ёл Японд айлчилсан нь Өмнөд Солонгосын дотоодод хатуу эсэргүүцэлтэй тулгарчээ. “Ичгүүртэй дипломат ажиллагаа" гэж шүүмжлүүлж буй энэ айлчлал үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлж байна.  Юн Сук Ёлын  айлчлал хоёр хоног үргэлжилнэ.

Дашрамд сануулахад  2019 оны 6 сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч  Мүн Жэ Ин  "Их-20"-ийн уулзалтад оролцохоор Осака хотод айлчилчилж байв. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа БНСУ-ын  ерөнхийлөгч Японд хийж байгаа айлчлал юм.