Түүхээс сургамж авахыг Японд сануулав
2023-03-16 19:28:35
Share
Share this with Close
youtube WeChat

2023 онд Хятад улсын ердийн олон нийтийн 14 дүгээр сонгуулийн БХАТИХ-ын анхны чуулганд оролцсон Ардын чөлөөлөх арми, Зэвсэгт цагдаагийн төлөөлөгчдийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, 2023 оны ердийн олон нийтийн төсөвт суулгах батлан хамгаалахын зардлыг өмнөх оныхоос гүйцэтгэлээс 7.2 хувиар нэмэгдүүлнэ гэсэн бол Хятадын батлан хамгаалахын төсөв удаан хугацаанд эрчимтэй өссөөр ирсэн нь Япон болон олон улсын хамтын нийгэмлэгт ноцтой түгшүүр төрүүлж байна. Хятад улс үндэсний батлан хамгаалах бодлого, цэргийн үйл ажиллагааны ил тод байдлаа нэмэгдүүлэхийг дэмжиж байна гэж  Японы Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч саяхан хэлжээ. 

Энэ тухайд Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Тань Кэфэй 3 дугаар сарын 16-нд хэлэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замыг тууштай баримталж, сэргийлэлт хамгаалалтын чанартай үндэсний батлан хамгаалах бодлогоо гуйвшгүй баримтална. Хятадын батлан хамгаалахын зардал нь нээлттэй, ил тод, тоо хэмжээ нь зүй ёсны цар хүрээнд байгаа бөгөөд Хятадын арми бол дэлхийн энх тайвныг сахин хамгаалах тууштай хүчин байсаар байх болно. Японд зарим хүмүүсийн хийсэн хариуцлагагүй мэдэгдэл нь субьектив таамаглал, цуурхалд үндэслэсэн эсвэл бодит байдлыг үл тоомсорлосон эчнээ далд санаатай үйлдэл юм.

Хятад улсын батлан хамгаалахын зүй зохистой зардал нь үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэгдэж байгааг онцлох хэрэгтэй. Үүний эсрэгээр Япон улс сүүлийн жилүүдэд "гаднын аюул" гэдгийг хөөрөгдөж, батлан хамгаалахын төсвөө ихээр нэмэгдүүлж, дээд зэрэглэлийн довтолгооны зэвсгийг тасралтгүй хөгжүүлж, бүс нутагт хурцадмал байдлыг бий болгож, цэрэгжилтийн зам руугаа буцсан. Энэ хандлага нь маш аюултай тул олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутгийн улс орнууд өндөр сонор сэрэмжтэй байх ёстой. Түүхээс чин үнэнчээр сургамж авч,  үг, үйлдлээ хичээж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хохирол учруулахаа болихыг Японы талд уриалж байна гэжээ.