Европын гурван том хөрөнгийн бирж огцом уналттай хаагдлаа
2023-03-16 10:57:44
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр /3 сарын 15-нд/  Европын үнэт цаасны үндсэн гурван индекс огцом уналттай хаагджээ. Парисын хөрөнгийн зах зээлийн CAC40 индекс өмнөх өдрөөс 255.86 нэгж  буюу 3.58 хувь буурч 6885.71 нэгжид хаагдсан байна. Франкфуртын хөрөнгийн зах зээлийн DAX индекс 497.57 нэгж буурч 14735.26 нэгжид хаагдсан нь  3.27 хувь уналттай байжээ. Лондонгийн хөрөнгийн зах зээл "Financial Times"-ын 100 төрлийн үнэт цаасны дундаж үнийн индекс өмнөх  өдрөөс 292.66 нэгж буюу 3.83 хувиар буурч 7344.45 нэгж болж хаагдсан байна.